АНУ, Шинэ Зеланд, Малайз, БНСУ-аас нийт 255 иргэн эх орондоо ирнэ

2020-09-16 13:511min0
Image___MIAT_Mongolian_Airlines_737_MAX_8.5c6eb36fc68fd-2-2
Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрлөө. Уг нислэгээр АНУ, Шинэ Зеланд, Малайз, БНСУ-аас нийт 255 иргэн эх орондоо ирэх юм.

 

Эдгээр иргэдийн

58 нь бага насны хүүхэдтэй гэр бүл,

37 нь өндөр настан,

29 нь эрүүл мэндийн шалтгаантай,

хоёр нь жирэмсэн-асран хамгаалагчтай,

134 нь бусад шалтгаантай иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Сүнжин Гранд”, “Хавана” зочид буудалд тусгаарлана. Гадаад улсуудаас иргэдээ татан авч буй ээлжит тусгай үүргийн уг нислэг өнөөдөр Улаанбаатарт 19:09 цагт газардах хуваарьтай байна.

Улсын онцгой комиссын Шуурхай штаб

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй