Хурд хэтрүүлснээс автомашин осолдож, сууж явсан гурван настай хүү эндлээ

Орон нутагт зам тээврийн ослоор гурван настай хүүхэд эндлээ. Осол нь Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн “Талын толгой” гэх газарт өчигдөр /2020.09.10/ өдрийн 07 цагийн орчим болжээ. Хурд хэтрүүлснээс “Hyundai Accent” маркийн автомашин онхолдож, жолооч нь бэртэн машинд сууж явсан гурван настай хүү эндсэн байна.