Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнгөрсөн наймдугаар сарын 21-ны өдрөөс худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад “Зарагдсан барааг буцаахгүй” байж болохгүй гэсэн зөвөлмж, шаардлагыг хүргүүлсэн байна.
Тэгвэл өнөөдрөөс эхлээд энэхүү зөвлөмж, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих ажлыг эхлүүлэх аж. Энэ талаар тус газрын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудсандаа ийнхүү мэдээлжээ.
Тэрбээр “‼️Та худалдаа эрхэлдэг бол маргааш /өнөөдөр/ өглөөнөөс түрүүлж‼️ЗАРАГДСАН БАРААГ БУЦААХГҮЙ‼️бичгээ авна уу. Торгуулийн хэмжээ хуулиараа ‼️5.000.000‼️
Бид хууль зөрчихгүй байхыг сануулж, зөвлөн тусалж танд 20 хоногийн хугацаа өгсөн буюу зарагдсан барааг буцаахгүй байж болохгүй зөвлөмж, шаардлагыг явуулсан. Маргааш өглөөнөөс улсын хяналтын байцаагч нар та бүхнийг шалгана.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, 12.5 дахь заалтыг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10. 2 дахь хэсгийг үндэслэн:
1. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчиж:
1.1 үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах;
1.2 бараа, ажил, үйлчилгээний доголдлыг арилгах хугацаа тогтоох;
1.3 бараанд засвар хийх, техникийн үйлчилгээ үзүүлэх, чанарын доголдлыг арилгах үүргээ биелүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Танд хэрвээ таньдаг найз нөхөд, ах дүү, төрөл садан байвал дамжуулаарай. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар” гэжээ.
Н.БАТАА