Нөлөө бүхий, амжилттай улс төрчдийн «Бильдербергийн клуб» өчигдөр (2017.06.01) цугларан АНУ-ын Виржиниа мужийн Шантильи хотноо Трампын засаг барьсан үр дүнгийн талаар хэлэлцэж эхэлсэн тухай The Guardian сонин мэдээлэв.
Гурав хоногийн хаалттай хуралдаан Westfields Marriot гэх дээд ангиллын буудалд Вашингтон дахь Ерөнхийлөгч Дональд Трампын өргөөнөөс холгүй хийгдэж байна.
Клубын хуралдааны гол дэг нь “Трампын засаг захиргаа: хийсэн ажлын тайлан” байх ажээ. Америкийн лидер уулзалтад Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Герберт Макмастер, Худалдааны сайд Уилбур Росс, захиргааны гол стратегийн нэг Крис Лайделл нарыг илгээжээ.
Энэ жилд уригдсан зочдын жагсаалтад ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард, Нидерландын ван, АНУ-д суугаа Хятадын Элчин Цуй Тянькай нарын хүмүүс байна.
Бильдербергийн клуб нь хуйвалдааны онолыг дээдлэгчдийн дунд дэлхийн засгийн газар гэж хэлэгддэг.