Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа.
Өнөөдрийн байдлаар АНУ-д Монгол Улсын 25 мянга гаруй иргэн амьдарч байна. Дэлхийн нийтэд тархаад байгаа цар тахлаас үүдэн Монгол Улсын хоёр мянга гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаад байгаа юм. Улсын онцгой комиссоос АНУ-д байгаа иргэдээ татан авах ажлыг зохион байгуулсаар байна.
Монгол Улсын Шадар сайд Я.Содбааатар хэлэхдээ, дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж байна. Энэ үед улс орнууд хамтран хүчээ нэгтгэж цар тахлыг хамтдаа даван туулах нь чухал гэдгийг онцлов. Мөн АНУ-д байгаа Монгол иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, дэмжиж ажиллахыг хүссэн юм.
Мөн хамтын ажиллагааг илүү өргөжүүлэх чиглэлд анхаарч, гуравдагч хөршийг дэмжих “Худалдааны хууль”-ийн асуудлаар санал солилцлоо.
Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайд Майкл Клечески, “Коронавируст цар тахлын үед Монгол Улсын ардчилал, тусгаар тогтнол, бүх талын оролцоот хувийн хэвшлийн тогтвортой хөгжилд АНУ урьдынхаас илүүтэй дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна” гэдгээ илэрхийллээ гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.
1 comment
ai medehgui huviin hevshild tusalj baina gej syljee yysgeed dotroos ni butargadag uls shdee