Дэлхийн хамгийн өндөр цалинтай жүжигчин болон түүний гэр бүл коронавируст халдвар авсан гэдгээ зарласан байна. Өдгөө 48 настай жүжигчин Дуэйн Жонсон, түүний эхнэр 35 настай Лаурен болон дөрвөн настай Жасмин, хоёр настай Тиана нар хоёр долоо хоног гаруй хугацааны өмнө коронавируст халдвар авсан байна.

Тэд халдварын эсрэг арга хэмжээг сайн авч байсан боловч хамгийн ойр дотны найз нөхөд, гэр бүлийнхнээсээ халдвар авсан байна.

Дуэйн Жонсон “Бид эхэндээ вирусний халдвар авснаа огт мэдээгүй байсан. Гэр бүлээ хамгаалах нь миний нэн тэргүүний зорилт бөгөөд КОВИД-19 халдварын шинжилгээний эерэг гэсэн хариуг сонсох нь надад ямар ч хүнд бэртэл гэмтэл авахаас илүү хэцүү байсан. Зарим улс төрчид мөрийн хөтөлбөртөө амны хаалт зүүх талаар тусгаж байгаа нь надад үнэхээр аймшигтай санагдаж байна. Амны хаалт зүүх нь улс төрд ямар ч хамааралгүй бөгөөд амны хаалт зүүж хэвших нь маш чухал юм” гэж өөрийн цахим хуудсанд нийтэлжээ.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн