Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллежид малчин бэлдэх мэргэжлийн анги нээх асуудлаар Швейцарын хамтын ажиллагааны агентлагтай хамтран ажиллахаар болжээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өнөөдөр Швейцарын хамтын ажиллагааны агентлаг, консулын газрын дарга Стефан Бурриг хүлээн авч уулзах үеэр энэ талаар санал бодлоо солилцсон байна.
Мөн сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах цаашлаад Швейцарын сүү, бяслагийн үйлдвэрлэлээс жишээ авч эх орондоо нэвтрүүлэх зэрэг салбарт хамтран ажиллахаар санал бодлоо солилцжээ.
Швейцарын хамтын ажиллагааны агентлаг нь Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, шийдвэр, үйл ажиллагааг дэмжин ажилладаг. Тухайлбал, “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн нэгдүгээр шатыг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд хоёр дахь шатыг эхлүүлэхээр ажиллаж байна. Мөн “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийг хамтран хэрэгжүүлж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам