ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 354 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн халдварын 306 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 296 эдгэсэн байна. Харин ХӨСҮТ-д өнөөдөр 10 хүн эмчлэгдэж байна. Тэдэний есийнх нь биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна. ХӨСҮТ-ийн клиникт 28 хүн ажиглалт хяналтад байна.