Одоогоос 150 орчим жилийн өмнө бичигдэж, дэлхийн сая сая хүний сэтгэл зүрхийг татсан Лев Толстойн “Анна Каренина” роман Монголд анх удаа Улсын драмын эрдмийн театрын тайзнаа 2020 онд тавигдана. Харин уг жүжгийг нээлтээ цахимаар хийнэ гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархах болсон юм. Тэгвэл энэ мэдээлэл ташаа мэдээлэл ажээ.

Энэ талаар Төрийн Соёрхолт, Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа

“Анна Каренина” цахимаар нээлтээ хийхгүй. Театрын үйл ажиллагаа хэвэндээ орвол үзэгчдийн хүртээл болох хамгийн эхний жүжиг “Анна Каренина” байх болно”

гэсэн байна.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн