ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр өөрийн улсад бүтээж буй коронавирусийн эсрэг вакцин бэлэн болсон талаар мэдээлсэн юм. Тус улсын Эрүүл мэндийн яам нь дээрх вакциныг албан ёсоор баталгаажуулсан байна.
Уг вакциныг “Спутник V” буюу Зөвлөлт Холбоот Улсын үед тус улсын хөөргөсөн дэлхийн анхны хиймэл дагуулын нэрээр нэрлэжээ. Улмаар вакциныг ирэх сараас олноор үйлдвэрлэхээр төлөвлөж. Харин ДЭМБ-аас уг вакциныг баталгаажуулах асуудлыг ярилцаж буй гэнэ.
Eagle.mn