2020-08-11 16:511min00

Цахилгаан автобус 10 дахин бага зардлаар иргэдэд үйлчилж байна

image_660

Туршилтаар үйлчилгээнд явж байгаа цахилгаан автобус 10 дахин бага зардлаар иргэдэд үйлчилж байна. Дизель түлшээр ажилладаг автобус өдөрт дунджаар 200 орчим мянган төгрөг зарцуулдаг байна. Харин цахилгаан автобус өдөрт 15-аас 20 мянган төгрөгийн цахилгаанаар ажиллаж байна.

Тиймээс энэ ондоо багтаан дахин 36 цахилгаан автобус, мөн 10 ширхэг хоёр давхар автобус худалдан авахаар төлөвлөсөн байна. Тус байгууллага 10 дугаар сарын 1 гэхэд 46 автобусаа хүлээн авч, үйлчилгээнд гаргахаар төлөвлөж байна