БНХАУ-ын дарга Си Жиньпин иргэдээ хоол хүнсэндээ илүү гамтай хандахыг уриаллаа. Xinhua. агентлагийн дамжуулснаар, Хятадын удирдагч хоол хүнсэндээ хайр гамгүй хандаж байгаад сэтгэлээр маш их унадаг гэнэ.
Хэдийгээр Хятадын үр тарианы үйлдвэрлэл жилээс жилд нэмэгдэж байгаа ч хүнсний үйлдвэрлэлийн аюулгүй байдлын салбарт эрсдэл байгааг байнга ухамсарлах хэрэгтэй гэсэн аж. Ялангуяа цар тахал Хятадад том дохио болсон гэжээ.
“Хүнсний илүүдэл зардлыг шийдэмгийгээр таслан зогсоох хууль бэхжүүлэх, хяналт шалгалтаа чангатгах, үр дүнтэй арга хэмжээ авах, урт хугацааны механизм бий болгох, шийдэмгийгээр таслан зогсоох шаардлагатай. Хоол хүнсээ зүй зохистой хэрэглэх, хэмнэх суртал ухуулга, соён гэгээрлийг нэмэгдүүлж, үр дүнтэй зуршил бий болгож, нийгэмд хоол хүнсээ гамгүй хэрэглэх ичгэвэр, хэмнэх нь бахархал гэсэн уур амьсгал бүрдүүлэх хэрэгтэй” хэмээн Си Жиньпин хэлжээ.
Хятадын удирдагч хүнсний аюулгүй байдалд өндөр анхаарал хандуулдаг. Тэрбээр 2013 оноос хойш хоол хүнсний гамгүй байдлыг зогсоох, хүнсний хаягдлыг багасгахыг хэд хэдэн удаа сануулж ирсэн юм.