Испанийн нэрт жүжигчин, найруулагч, продюсер Антониа Бандерас коронавирусын халдвар авснаа 60 насныхаа төрсөн өдрийн баяраар буюу өчигдөр зарлалаа. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа
“Бүгдээрээ сайн байцгаана уу. Миний “Ковид-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарсан тул өөрийгөө тусгаарлан 60 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байна. Бие маань бага зэрэг ядарсныг эс тооцвол би маш сайн байгаа. Эмчийн зааврыг сайн дагаж хурдан эдгэхийг хичээнэ.
Дан ганц би биш дэлхий өнцөг булан бүрт байгаа халдвар авсан хүмүүс үүнийг ялан дийлж чадна гэдэгт итгэлтэй байна. Тусгаарлагдсан энэ өдрүүдийг би уншиж, бичиж, амарч, 60 насандаа юу хийхээ төлөвлөж урам зоригоор дүүрэн өнгөрүүлнэ. Хүн бүрийг чанга тэвэрье” гэжээ.