Туршилтаар үйлчилгээнд явж байгаа цахилгаан автобус 10 дахин бага зардлаар иргэдэд үйлчилж байна. Дизель түлшээр ажилладаг автобус өдөрт дунджаар 200 орчим мянган төгрөг зарцуулдаг байна. Харин цахилгаан автобус өдөрт 15-аас 20 мянган төгрөгийн цахилгаанаар ажиллаж байна.
Тиймээс энэ ондоо багтаан дахин 36 цахилгаан автобус, мөн 10 ширхэг хоёр давхар автобус худалдан авахаар төлөвлөсөн байна. Тус байгууллага 10 дугаар сарын 1 гэхэд 46 автобусаа хүлээн авч, үйлчилгээнд гаргахаар төлөвлөж байна