АНУ Японы Хирошима, Нагасаки хотуудад 1945 оны наймдугаар сарын 6, 9-нд атомын бөмбөг хаяснаас хойш даруй 75 жил өнгөрчээ. Энэ бөмбөгдөлтөд Хирошима хотын 350 000 иргэний 140 000 орчим нь амиа алдсан бол Нагасакид 74 000 хүн нас барсан гэдэг. Амьд үлдсэн хүмүүс нь цацрагийн хордлого, сэтгэл санааны хохирол гээд асар их дарамт, хор хохирлыг мэдэрч үлдсэн юм. Британийн сэтгүүлчид эндээс амьд үлдсэн 3 эмэгтэйн 75 жилийн өмнөх аймшигт дурсамжийг сэдрээсэн ярилцлага авчээ.
Терүко Уэно
1945 оны наймдугаар сарын 6-нд Хирошимад атомын бөмбөг хаях үед Теруко 15 настай байсан юм. Тухайн үед Терүко Хирошимагийн Улаан загалмайн эмнэлэгт сувилагчийн сургуулийн хоёрдугаарт курст сурдаг байв. Бөмбөг дэлбэрсний дараа эмнэлгийн оюутны байр шатжээ. Терүко галыг унтраах ажилд оролцсон боловч ангийнх нь олон найз нь энэ галд өртөж амиа алдсан юм.
Эмико Окада
Хирошима атомын бөмбөгдөлтөд өртөх үед Эмико найман настай байжээ. Түүний том өгч Миеко болон гэр бүлийнх нь дөрвөн хүн нас барсан байна.
Рэйко Хада
1945 оны наймдугаар сарын 9-нд төрөлх Нагасаки хотод нь атомын бөмбөг хаях үед Рэйко Хада есөн настай байжээ. “Би гэрийнхээ үүдэнд очсон, бүр дотогш нэг алхсан санагдаж байна. Тэр үед л гэнэт ийм явдал болсон. Тоосон гэрэл миний нүдийг таглаж, шар, улбар шар өнгө холилдон харагдаж байсан” хэмээн тэрбээр дурсчээ.
https://www.autoparus.by/publication/15230