Гадаад үзэмжээр нь хүнийг дүгнэдэг болсон энэ цагт бүсгүйчүүд хамгийн ихээр өртөж байна. Нэг хувцастайгаа хоёр хоног ажилдаа явахад л бөөн яриа болно. Тэгвэл энэ бүхнээс залхсан нэгэн бүсгүй дэлхий нийтэд зөв үлгэр дууриалал болж байна. Хачирхалтай ч хамт олон нь түүнээс жишээ авч, ажилдаа нэг хувцастайгаа ирдэг болжээ. Цаашид ч мянга мянган хүн түүнийг дууриах төлөвтэй байна. Танд л гэж хэлэхэд энэ нийтлэлийн дараа та ч гэсэн энэ бүсгүйг дууриахыг хүсэх болно.
Эмэгтэйчүүдэд нэг асуулт тавья. Та өглөө хувцсаа сонгохдоо хэдий хэр цаг зарцуулдаг вэ? Ажилдаа ганган, дэгжин болж очих уу, эсвэл хагас цаг ч болтугай илүү унтах уу гэдэг сонголтын аль нэгийг хийдэг биз ээ.
Яг л энэ асуудлаас болж Шведийн зар сурталчилгааны агентлагийн шинэ санаачлагын захирал Матильда Кол амьдралын хэв маягаа өөрчилжээ. Хамаг цаг хугацаа, мэдрэлээ огт дэмий зүйлд зарцуулахаас залсан тэрбээр өнөөдрөөс эхлэн ажилдаа нэг хувцастай явна гэж шийджээ.
Ингээд хэлсэндээ ч хүрч, энгийн хэрнээ ажил хэрэгч, дэгжин харагдах хувцас өөртөө сонгон авсан байна. Үүнд биед эвтэйхэн, чөлөөтэй цагаан өнгийн торгон цамц, бие барьсан хар өмд, “Питер Пен” стилийн зах, хар өнгийн эрвээхий зэргийг сонгожээ. Эдгээр хувцаснаас нэлээд хэдэн ширхгийг худалдан авч өдөр тутамдаа туршилт хийж үзсэн байна.
Ингээд гурван жилийн дараа Матильда “Harper’s Bazaar” сэтгүүлд түүхээ ярьж, туршилтынхаа үр дүнг танилцуулжээ. Тэрбээр хэлэхдээ, асар хурдан хугацаанд туршилт нь үр дүнгээ өгсөн гэнэ. Жишээ нь тэр өглөө хувцсаа хайх, зохицуулах гэж хамаг цаг заваа бардаг байсан нь зогсож, юу өмсөх вэ гэсэн тэнэг асуултад толгойгоо гашилгах шаардлагагүй болж, ажлын үр бүтээмж нь ч эрс дээшилжээ. Өөрөөр хэлбэл хувцаснаас болж толгойгоо гашилгаж, зовоох асуудал үгүй болсон гэсэн үг.
Хамт олон нь эхэндээ түүнийг гайхан хүлээж авдаг байсан бол удалгүй Матильдагаас үлгэр жишээ авч эхэлжээ. Тэр ч бүү хэл “Матильда шиг хувцасла” гэсэн флэш-моб хүртэл хэд хэдэн удаа зохиогдсон гэнэ.
Гэхдээ энэ бүсгүй долоо хоногийн долоон өдөр цагаан, хар хувцас л өмсдөг гэж бүү бодоорой. Амралтын өдрүүдэд тэр хүссэн даашинзаа өмсөж, дуртай гутлаа углаад зугаалж чаддаг. Ингэж имижээ өөрчлөх нь амарч болно, хүссэнээрээ бай гэсэн дохиог өгдөг гэнэ.
“Harper’s Bazaar” сэтгүүлд түүний тухай нийтлэл гарсны дараа бүсгүй дэлхийн өнцөг булан бүрээс хэдэн зуун захидал хүлээн авчээ. Тэд өөрсдөд нь үлгэр жишээ болсон бүсгүйд талархлаа илэрхийлсэн байна.
Үүнээс гадна хувцаслалттай холбоотой хийсэн алхам, нийгэмд хүргэсэн мессэж нь карьерт нөлөөлж, өдгөө Матильда Кол Швед дэх “Sony Music”-ийн шинэ санаачлагын менежер болжээ. Одоо тэр ажлын дүрэмт хувцаснаасаа салаагүй таван жил болж байна.
Нэмж хэлэхэд швед бүсгүйтэй адилхан хандлагатай олон алдартан бий. Тухайлбал, Стив Жобс, Марк Цукерберг нар хэзээ ч хувцас сонголтын асуудлаар тархиа гашилгадаггүй. Тиймээс бид ч тэднээс жишээ авах хэрэгтэй бололтой.
19 comments
Би лав нэг хувцастайгаа л сургуульд явдаг байсан. Оюутан болоод ч ажил дээр гараад ч хэвээрээ л байна. Ядуу Монголын ядуу намайг хэн ч тоохгүй л дээ. кккк.
xa xa
alia nohor baina shuu, kkkkk
зөв ш дэ тэгж байж нэг 5 цаас цааш нь хураасан.. энэ хоногийн зээлд мөнгөө алдсан гээд байгаа юмнууд гай болж банк аар оролдох гээд байна уу гүй юу
Ходоогийнхон одорт 2 удаа хувцасаа сольж омсдог их стильный донжтой хумуус байдаг.
Gegeersen hunii yvdal ymdaa .orchlongiin mon chanariig uhaarsan humuus jijig ymiig ul toodog .jisheelbel enshtenii tuuh…. mashinii dugaaraar gangardag .utasnii dugaaraar zindaarhdag .unasan mashinaar ni dugnedeg .ene bugd ene tcagiin emgenel.hogjson ulsiin ard tumen ni engiin bdag ym blee
ажлын 5 өдөр 5ш 1 хувцас .харин би 5 өөр хувцас бүрээ 7 хоног бүр давтаж өмсдөг.даваагаас баасн гэж.энэ 5 хувцсыг хооронд нь солихоор яг 1 сар ажилдаа өисөх хувцас болдог.өдөр бүр 1 хувцасаа өмсөөд мундаг хүн болно гэж бодохгүй бн.
бараг над шиг юм байна, би л лав маргааш юу өмсөх вэ гэж боддоггүй, өглөө босоод л цөөхөн байгаа хэдээсээ нэгийг нь өмсөөд л гардаг, долоо хоногтоо хоер гурван өдөр өмсөх нь ч бий, тэглээ гээд муу юм болсон юм алга, харин ч амар байдаг
САЙХАН ХУВЦАЁЛАХ ЧИНЬ ХҮНИЙГ ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ АЗ ЖАРГАЛТАЙ БОЛГОДОГ ЮМ . НЭГ ХУВЦСАА ӨМСӨӨД Л БАЙГАА ХҮМҮҮС ТУШААЛ ДЭВШЭЭГҮЙ УЙТГАРТАЙ АМЬДРАЛТАЙ БАЙГАА . ХҮНИИГ БАС ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛЭЖ ХҮНДЛЭЭГҮЙ НЬ ШИНЖ .
Ediin shunaltai shulam be. Amidraliin az jargaliig olon saihan zuilees abdag yum. Cham shig huvtsasndaa daragdaj uheheer iim boginohon unaantai baih gej.
юун хувцас толгой дотор чинь юу байгаагаас л хүмүүс чамайг хүлээж авна сайхан хувцасаар тэнэгээ далдалсан хүмүүс монголоор дүүрэн өөртөө зохисон хиргүй цэвэрхэн хувцасл чамд
БИ 4 ЖИЛ НЭГ ХУВЦАСТАЙГАА ЯВЖ БАЙНА. ЭНЭ ТИЙМ ГОЦ ҮЗЭГДЭЛ ЮМ УУ. ТЭНЭГ ХҮМҮҮС
Minii huvcasnii 60 % odoo 20-25 jil bolj bna. Gutlaas busad huvcasiig bi barag soliogui 15 jil bolj bna.
Адилхан юм байна. Миний хувцас нэг их элэгддэггүй. Бас анх авахдаа чанартай классик загвартайг авдаг болохоор мода хуучрах асуудал гардаггүй. Тэгээд жин хасах нэмэх асуудал гардаггүй болохоор 20 гаруй жил хувцасаа бараг солиогүй, хэвээрээ. Нэмж куртик, цув малгай нтр л авсан. Гутал бас хэвээрээ. Харин өндөр өсгийтөөс татгалзаж пүүз ганц хоёрыг шинэчилж авсан байх юм.
Хүний өмссөн зүүснийг хөлнөөс нь авхуулаад толгой руу нь хүртэл хараад шүүмжилж, хувцсаараа өрсөлдөж байдаг манайд бол балрах юм байна даа.
цэвэрхэн бүтэн, бас өөрт нь зохисон бол 1-2 хувцасаа ээлжээд өмсөөд байхад болно. Би лав тэгдэг
Ажлын формтой бх нь МАШ зөв шүү
тайван: өөр өөрийнхөөрөө сайхан эрх чөлөөт нийгэм
Huvtsas gej tolgoigoo gashilgaj bhaar arai oor yumand tsag gargsan ni deer bh shuu. Biyed taarsan evteihen bol bolno shd