Чих шуугих буюу шинжлэх ухааны нэршлээр тиннитус нь ноцтой өвчнүүдийн шинж байж болзошгүй. Ялангуяа настай өвчтөнүүд үүнд анхаарах хэрэгтэй гэж дотоод шүүрлийн эмч нар үзэж байна.
Чих шуугих нь тархины гэмтэл, эсвэл хүзүү, тархины хавдрын шинж байж болзошгүй гэнэ. Түүнчлэн судасны хатуурал, чихрийн шижин, муу холестерин ихдэх, хүзүүний шохойжилт, чихний хэнгэрэг гэмтэх үед чих шуугьж болно. Үүнээс гадна шуугиан нь чих хамар хоолой, шүдний архаг өвчнийг илтгэдэг байж болзошгүй гэжээ.
Ялангуяа энэ шинж тэмдэг настай хүмүүст буюу 55-аас дээш насныханд илэрч болно. Эрсдэлтэй бүлэгт мөн антибиотик болон аспирин хэрэглэж байгаа, химийн эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнүүд ч багтана.
Чих шуугих нь байнгын стресст орсон хүмүүст ч үүсдэг. Гэхдээ энэ нь түр зуурын шинжтэй бөгөөд маш их ачаалалд орсон, эсвэл шуугиантай орчинд байсны дараа илэрч болно.
Ерөнхийдөө чих шуугих үед тайвшруулах эмчилгээ их хийдэг. Тухайлбал, сэтгэл заслын эмчилгээ, зүү тавих зэргээр эмчилж болно.