2020-07-29 11:321min00

Анхаар: Өөр аймагт ноосоо өгч падан бичүүлсэн бол урамшууллын цахим системд орохгүй, урамшуулал бодогдохгүй

116183215_3414839378579762_5950914636543392705_n

Засгийн газрын 343-р тогтоолын дагуу хонь, тэмээний ноос бэлтгэн тушаасан малчин, мал бүхий иргэдэд урамшуулал олгох ажил аймгийн хэмжээнд эхлээд явж байна.

Энэ жил отроор яваа малчид их байгаагаас шалтгаалан өөр аймгийн харьяалал дээр урамшууллын падан бичүүлж ирэх тохиолдол их гарч байна. Тухайн малчин өөрийн харьяа газрынхаа хаяг дээр урамшууллынхаа материалыг бүрдүүлж өгөх үүрэгтэй бөгөөд өөр аймагт ноосоо өгч падан бичүүлсэн бол урамшууллын цахим системд орохгүй улмаар урамшуулал тань бодогдохгүй болохыг анхааруулж байна!!!

Иймээс харьяа сумандаа тогтоолын дагуу 8.15-ны өдрийг хүртэл материалаа бүрдүүлж өгөх шаардлагатайг уламжилъя.

Дундговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй