ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Д.Нямхүүгийн мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ
” 7-р сарын 28-нд 630 хүнд шинжилгээ хийхэд 2 хүнээс вирус илэрлээ. Тусгаарлалтад байсан 50, 14 настай хоёр эмэгтэйгээс коронавирус илэрлээ. Шинжилгээг задалж хэлбэл, 7 сарын 28-нд Сөүл Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 262 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан3 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 60хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 26 жолоочийн сорьц, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 5 хүн, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 3 хүний давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.
Өнөөдөр гурван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатлалын сувилал руу шилжлээ. Ийнхүү 21 настай хоёр эрэгтэй, 22 эмэгтэй хүн, 22 настай эрэгтэй, 16 хоног эмчлэгдэн эдгэрч гарлаа.
Монгол Улсад онош батлагдсан 291 тохиолдол байгаагаас 225 тохиолдол нь эдгэрсэн. ХӨСҮТ-д 66 хүн эмчилгээ, тандалт судалгаан дор байна. Биеийн байдлыг үнэлбэл 62 хүн хөнгөн 4 хүн хүндэвтэр байна” гэлээ.
Л.Баяр