Засгийн газрын 343-р тогтоолын дагуу хонь, тэмээний ноос бэлтгэн тушаасан малчин, мал бүхий иргэдэд урамшуулал олгох ажил аймгийн хэмжээнд эхлээд явж байна.
Энэ жил отроор яваа малчид их байгаагаас шалтгаалан өөр аймгийн харьяалал дээр урамшууллын падан бичүүлж ирэх тохиолдол их гарч байна. Тухайн малчин өөрийн харьяа газрынхаа хаяг дээр урамшууллынхаа материалыг бүрдүүлж өгөх үүрэгтэй бөгөөд өөр аймагт ноосоо өгч падан бичүүлсэн бол урамшууллын цахим системд орохгүй улмаар урамшуулал тань бодогдохгүй болохыг анхааруулж байна!!!
Иймээс харьяа сумандаа тогтоолын дагуу 8.15-ны өдрийг хүртэл материалаа бүрдүүлж өгөх шаардлагатайг уламжилъя.
Дундговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар