ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээллийг хүргэж байна. Тэрбээр хэлэхдээ “7-р сарын 15-нд 184 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 07-р сарын 02 -нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 144 хүний давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй байна.
Мөн өчигдөр/2020.07.15/ Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 428 хүнээс гурвыг нь сэжигтэй гэж үзээд ХӨСҮТ-д тусгаарласан. Ирсэн хүмүүсийн сорьцыг цуглуулах ажил эхэлсэн байгаа.
Монголд батлагдсан 261 тохиолдлоос, эдгэрсэн 209 хүн байна. 52 хүн эмчилгээнд байгаагаас нэг нь хүндэвтэр байна. Гурван хүн эдгэрч өнөөдөр эмнэлгээс гарлаа” гэлээ.
Л.Баяр