Коронавирусыг устгадаг эсрэг биеийг ОХУ-д анх удаа Новосибирск дэх ШУА-ийн Молекул, эсийн биологийн хүрээлэнгийн ажилтнууд гарган авчээ. Энэ нь уг өвчнийг эмчлэх, сэргийлэх эм, бэлдмэл бүтээх суурь болох аж.
Үүний сацуу “Ковид-19” тусаад эдгэрсэн эмэгтэйн биед үүссэн эсрэг бие хөхний сүүгээр хүүхдэд дамждаг ч энэ нь уг өвчний бүрэн хамгаалалт болохгүй гэж ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын Клиникийн судалгааны хэлтсийн дарга Татьяна Руженцова мэдэгджээ. Үүнээс өмнө Бээжингийн биотехнологийн хүрээлэн, АНУ-ын Калифорнийн Мерсед их сургуулийн мэргэжилтнүүд эхийн сүүгээр эсрэг бие хүүхдэд дамждаг тухай мэдээлж байсан билээ.