2020-07-12 13:171min00

Өчигдөр орон нутгийн замд зам тээврийн ослын улмаас таван хүн амиа алджээ

tsagdaa

Долоодугаар сарын 11-ний өдөр буюу өчигдөр орон нутгийн замд зам тээврийн ослын улмаас таван хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Баяр наадмын үеэр иргэдийн орон нутгийг зорих хөдөлгөөн эрс нэмэгддэг бөгөөд тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцогчид хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.