Үндэсний Их баяр наадам зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооны даргыг АТГ-аас саатуулгах гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа.
Уг асуудлаар Хүй долоон худагт ажиллаж буй Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн мэргэжилтэнтэй холбогдож тодруулахад “Үндэсний Их баяр наадам зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооны дарга Х.Батбилэг Хүй долоон худагт ажлаа хэвийн үргэлжлүүлж байна.
Өчигдөр их насны морьдын үүлдрийг тогтоож, гарааны зурхай руу гаргах үед тухайн хэсэгт ажиллаж байсан салбар хорооныхон өнгөрсөн жилийн их насны морьдын уралдаанд түрүүлсэн адууг эрлийз хэмээн үзэж хасах шийдвэр гаргажээ. Тиймээс уяач “үүлдэрлэг байдлаараа их насны морин уралдаанд уралдах боломжтой морийг нь эрх мэдлээ ашиглан хасуулсан” хэмээн АТГ-т гомдол гаргасан байна. Энэ үйл явдал болсны дараа салбар хорооны дарга газар дээр нь очиж танилцаад, тухайн морийг уралдуулах шийдвэр гаргаж, уралдуулсан.
Тухайн морь уралдсан хэдий ч уяач гомдол гаргасан учраас АТГ-аас ажлын хэсэг ажиллаад, салбар хорооны дарга болон салбар хорооны бүрэлдэхүүнд багтсан бүх хүнээс тайлбар авсан” гэх мэдээллийг өглөө.
Эх сурвлаж: IKON.MN