Шинэ парламентын гишүүдийн үдэшлэг өнөө орой болно
2020-07-03 14:55

2020-2024 оны УИХ-ын гишүүдэд зориулсан үдэшлэг өнөөдөр орой болно. Энэ удаагийн сонгуулиар 40 орчим төрийн түшээ шинээр сонгогдсон юм. Тэдгээрийн ихэнх нь МАН-аас сонгогдсон бөгөөд гишүүдийг танилцуулах үүднээс уг чөлөөт уулзалтыг зохион байгуулж буй юм байна.