Калифорнийн үсчний нэгэн салонд гурван жилийн өмнө нэгэн үйлчлүүлэгч эмэгтэй үсний будагчин Жек Мартинд ханджээ. Тэрбээр олон жилийн турш бууралтсан үсээ гэрийн нөхцөлд 3-4 долоо хоногт тутамд нэг удаа улаан хүрнээр будуулдаг, өдгөө тэтгэвэртээ гараад байгальд ихэнх цагаа өнгөрөөдөг болсон тул ийм их цаг хугацааг үсний будганд зарцуулмааргүй байна гэжээ. Тэгээд “Та надад туслаач” хэмээн тэр эмэгтэй гуйсан байна.
Мартин ч зөвшөөрч. Тэд үсийг нь өөрийнх нь буурал өнгөтэй ижил төстэй өгөөр будаж, байнга будах зовлонгоос нь ангижруулах асуудлаар тохиролцжээ.
Үр дүн нь үнэхээр гайхалтай болж гэнэ. Мартин түүний өөрчлөгдсөн зургийг Инстаграмд тавьтал сүүлийн үед түүнийг саарал, бууралтсан үсний мастер хэмээх болов. “Буурал үстэй хүмүүс над дээр хэдэн долоо хоноод нэг биш, жилд 2-3 удаа л ирдэг” хэмээн Мартин ярьжээ. Нэг удаагийн будалт 10 орчим цаг болдог. Учир нь өмнөх хиймэл будгийн үлдэгдлийг нь бүгдийг нь арилгаж, бууралтсан уганд нь хүрэлгүйгээр үлдсэн үсийг нь цайруулж, шинэ, мөнгөлөг өнгөнд бэлтгэдэг байна.
Үүний дараа хамгийн чухал үе буюу байгалийн саарал өнгөн дээрээ шинэ өнгө сонгоно. Тэрбээр үйлчлүүлэгчдийнхээ үсний байгалийн өнгийг мэдэхийн тулд 8-10 см угаар нь ургуулж ирэхийг хүсдэг. Ингээд л толгойг нь шинэ өнгөөр будаж эхэлнэ.
“Зарим үйлчлүүлэгчдийн үс урт хэсгээрээ хэсэг бусаг бууралтаж, ар хэсэг нь бараан хэвээр байдаг. Тэр үед нь би бас бараан өнгө нэмж, өнгийг нь байгалийн мэт болгодог” хэмээн тэрбээр тайлбарлажээ.
10 цагийн дараа үйлчлүүлэгч нь салоноос илүү гоёмсог үстэй гардаг байна.
1 comment
harinch goe baina