Ерөнхийлөгч Х.Баттулгад Ерөнхий сайд У.Хүрэлсүх бараалхлаа

2020-07-02 15:281min
769ea4ae0a6d9d9c5f9dbb4bdfd1e7ceaeda6252 (1)

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар томилогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүлээн авч уулзаад, Монгол Улсын Ерөнхий сайдаар улиран томилогдсонд нь баяр хүргэлээ.

Мөн эдийн засгийн байдал хүндэрсэн, хэцүү цаг үед Ерөнхий сайдаар томилогдож байгаа гээд, гурван сая монголчуудын итгэлийг дааж ажиллахыг захилаа.

Түүнчлэн Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайд өнөөдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх зөвшилцөх саналаа холбогдох хуулийн төслүүдийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлэв.