Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.
Шүүгдэгч Н.Номтойбаярыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас авчирсан байна. Түүнийг мөрдөгчийг дарамталсан гэх шалтгаанаар цагдан хорьсон байдаг.
Түүнийг гурван зүйл ангиар яллагдагчаар татсан бөгөөд үүнд, Г.Батхүү агсны хэрэгт худал мэдүүлэг өгсөн болон эрх мэдэл албан тушаалын байдлаа ашигласан, мөрдөн байцаалтад нөлөөлөхийг завдсан гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.