Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийж байна. /2020.06.19/
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхийн нийтэд 8.554 сая халдварын тохиолдол илэрч, 455 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагт Бразилд 17 мянга, АНУ-д 24 мянга, Энэтхэгт 13 мянган тохиолдол илэрлээ. Мөн энэ хугацаанд дэлхийд 125 мянган хүн халдвар авч, 4000 хүн нас барлаа.
Өчигдөр ОХУ-д 7790 шинэ тохиолдол илэрсэн бол Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 21-122-оор нэмэгдлээ. Тувад 122 тохиолдол, Буриадад 51, Читад 83 тохиолдол илэрсэн. Тиймээс Оростой хил залгаа аймгийнхан анхааралтай байна уу.
Манай улсад 1719 иргэн ажиглалтад байна. Өчигдөр БНСУ-ын онгоцоор 266 хүн ирсэн. Үүн дотор хүүхэд 41, ахмад настай 16, жирэмсэн 13 хүн байлаа. Тэднээс нэг хүнийг ХӨСҮТ, 32 хүнийг ЦТЭ-т тусгаарлалаа. Орон нутгийн 18 чиглэлийн галт тэргэнд 5000 хүнд шинжилгээ хийхэд хариу бүгд сөрөг гарсан байна.
119 дугаарт 218 дуудлага ирж, шуурхай аппт гадаадын 3 орноос 3 хүн холбогдож, зөвлөгөө авсан байна. Иргэдээс сүүлийн үед хүмүүс назгайрч, амны хаалт зүүхгүй байна гэсэн гомдол их ирж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.