2020-06-19 11:111min00

Зарим үйлчилгээний газрыг нээж, цагийн хуваарийг нь сунгах асуудлыг судалж байна

21cc3df31eaf443f84f6a1d4543a2355424ff15e

Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдэд төрөөс шалгалт хийх нэрийдлээр ажилд нь саад учруулахгүй байх чиглэлийг өгсөн билээ. Тэгвэл мэргэжлийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэрэгжүүлж байгаа зарим хязгаарлалтыг сулруулах тал дээр судалгаа хийж ажиллаж байгаа гэнэ.

Тухайлбал, аж ахуйн нэгжүүдийн ажиллах цагийг хуваарьт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, 22:00 цаг хүртэл ажиллаж байгааг 00:00 цаг хүртэл сунгах, зарим үйлчилгээний газрыг нээхээр ажиллаж байгаа юм байна.