Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.06.19/

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Өчигдөр ажиглалтад 297 хүн шинээр орж, 1719 хүн тусгаарлалтад байна. БНСУ-аас өчигдөр 266 хүн ирсэн. Тэдний нэгийг нь ХӨСҮТ-д, 32-ыг нь Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан. Бусдыг нь тусгаарлах байранд хуваарилсан. Сэжигтэй тохиолдол илрээгүй байна” гэж ярилаа.

Мөн өчигдөр нийт 339 хүний шинжилгээ хийснээс 336 хүнээс вирус илрээгүй, гурван хүнээс коронавирус илэрлээ. Алтанбулагийн боомтоор орж ирсэн гурван жолооч. Хоёр нь гадаад улсын иргэн, нэг нь Монгол Улсын иргэн” гэх мэдээллийг өглөө.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн