2020-05-28 11:531min00

Манай улсад валютын хадгаламж 31 хувиар өссөн байна

bank

Дөрөвдүгээр сарын эцэст  төгрөгийн хадгаламж  10.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 179.2 тэрбум төгрөг буюу 1.7 хувиар, өмнөх оны мөн үеэс 437.3 тэрбум төгрөгөөр буурчээ.

Төгрөгийн хадгаламжийн 88.4 хувь буюу 9.3 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 11.6 хувь буюу 1.2 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна. Валютын хадгаламж 3.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 63.4 тэрбум төгрөг буюу 1.7 хувиар, өмнөх оны мөн үеэс 886.3 тэрбум төгрөг буюу 31 хувиар өсжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй