Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан бэлтгэсэн махны нөөц бүрдүүлэлт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын хэвийн үйл ажиллагааг хангуулах, хяналт тавих ажлын удирдамж”-ийн хүрэээнд 2020 оны 05 дугаар сарын 14-нөөс 15-ны өдөр ажлын хэсэгтэй хамтран бодлогын гэрээний 10 хувийг нийлүүлэх 8 аж ахуйн нэгж /Хишиг бадрах үйлс ХХК, Сайле фүүд монголиа ХХК, Гранд мийт ХХК, Өргөө мийт трейд ХХК, Эко фүүдс трейд ХХК, Зергер-Интернешнл ХХК, Азат ХХК, Азык ХХК/-ийн нөөцөд бэлтгэсэн хонь, ямаа, үхрийн махнаас нийт 9 дээж /хонь-7, ямаа-1, үхэр-1/ авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторит малын эм, хүнд металлын үлдэгдэл, нян судлалын шинжилгээнд хамруулж лабораторийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шинжилгээний дүнгийн хуудсыг үндэслэн “Бүтээгдэхүүний шинжилгээний тухай” улсын байцаагчийн 8 дүгнэлт гаргаж ажилласан тухай НМХГ-аас мэдээллээ.
1 comment
Нөөцийн мах нь бэлтгэл болон нөөцлөлтөөс хамаардаг бололтой. Зарим нь бүр үс ноосноос салгалгүйгээр савласан, бас зарим нь юуных нь ялгадас болохыг мэдэхгүй үнэр шингэсэн бна шүү. Бас заримд нь дан ясны цуглуулга байх юм. Ямар стандарт байдаг юм бэ?