Манай улсад валютын хадгаламж 31 хувиар өссөн байна
2020-05-28 11:531min

Дөрөвдүгээр сарын эцэст төгрөгийн хадгаламж 10.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 179.2 тэрбум төгрөг буюу 1.7 хувиар, өмнөх оны мөн үеэс 437.3 тэрбум төгрөгөөр буурчээ.
Төгрөгийн хадгаламжийн 88.4 хувь буюу 9.3 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 11.6 хувь буюу 1.2 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна. Валютын хадгаламж 3.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 63.4 тэрбум төгрөг буюу 1.7 хувиар, өмнөх оны мөн үеэс 886.3 тэрбум төгрөг буюу 31 хувиар өсжээ.