Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийж байна. /2020.05.28/
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Өчигдөр нийт 517 сорьцийг шинжилэхэд 13 тохиолдол батлагдлаа. Үүнээс тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 170 хүнээс нэг илэрсэн.
Мөн энэ сарын 27-ны Алтанбулаг боомтоор орж ирсэн 340 хүнээс шинжилгээ хийхэд 12 тохиолдол батлагдлаа. Илэрч буй тохиолдлын ихэнх нь оюутнууд байгаа бөгөөд тэд маш хүнд давааг туулж эх орондоо ирсэн гэдгийг та бүхэн ойлгоорой.
Халдвар авсан оюутнуудын ихэнх нь 17,18 настай хүүхдүүд юм. Тэднийг дотуур байраа чөлөөлж өгөхийг шаардах, байр сууцны хомсдолд орж хүнд нөхцлөөс ирсэн гэдгийг ойлгоорой. Тиймээс бид харин ч зөв хүнээ сонгож эх орондоо авчирсан гэж үзэж байна” гэлээ.