Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийж байна. /2020.05.28/
ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 216 оронд нийт 5.780 сая халдварын тохиолдол илэрч, 350 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагт дэлхийд 101 мянган хүн халдвар авч, 5000 хүн нас барлаа.
Сүүлийн 24 цагийн дотор ОХУ-д 8338 шинэ тохиолдол илэрсэн. Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 58-70-аар нэмэгдлээ. Эрхүүд халдвар буурсан ч Оростой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийнханд анхааралтай байхыг анхаарууллаа.
119 дугаарт 228 дуудлага, шуурхай аппт гадаадын 7 орноос 15 хүн холбогдож, зөвлөгөө авсан авсан байна. Орон нутгийн 11 галт тэргэнд 4343 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар 1635 хүн ажиглалтад байна. 383 хүн нэмэгдэж, 2 хүн ажиглалтаас гарлаа.
Иргэдээс зах, худалдааны төвийн худалдагч нар амны хаалт хэрэглэхгүй байгаа талаар гомдол их ирсэн. Тиймээс ЭМЯ-наас үйлчилгээний байгууллагынхан амны хаалт байнга зүүхийг анхаарууллаа.