2020-05-23 11:241min00

Сонгуульд нэр дэвшигчдийн батламжийг ирэх сарын 2-нд гардуулна

5555-7-1-1-1

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг ирэх зургаадугаар сарын 24-ний өдөр зохион байгуулна. Энэ удаагийн сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл болон бие даагчид гээд нийт 647 нэр дэвшигч өрсөлдөхөө мэдэгдсэн.

Тэгвэл өнөөдөр /2020.05.21/ улс төрийн нам, эвслүүд Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчийнхээ нэрийг албан ёсоор хүргүүллээ. Ингэснээр Сонгуулийн ерөнхий хороо ирэх мягмар /2020.05.26/ гарагт хууль, тогтоомжид нийцсэн нэр дэвшигчдийг зарлах юм.

Улмаар ирэх зургаадугаар сарын 2-ны өдөр нэр дэвшигчдэд албан ёсоор батламжийг нь гардуулна. Улмаар батламжаа гардаж авсан нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны ажилдаа орох юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй