Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийж байна. /2020.05.23/
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Энэ сарын 22-ны байдлаар ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн вируслогийн лабораторид 188 хүн шинжилгээ хийснээс коронавирус илрээгүй. Мөн 113 энхийг сахиулагчдад шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан хоёр оюутан 37-39 хоног эмчлүүлж байгаад бүрэн эдгэрч эмнэлэгээс гарч дараагийн шатны сувилалд шилжүүлжээ. Монгол Улсад коронавирусний батлагдсан 141 тохиолдол байгаа бол 30 өвчтөн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжжээ.
Одоогоор ХӨСҮТ-д 111 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 86 өвчтөний биеийн байдал нь хөнгөн, хүндэвтэр 25 иргэн эмчлүүлж байна.