Өнгөрсөн 2017 оныг дуустал Ерөнхий боловсролын сургуулиуд анги, танхим хүрэлцээ муутай, хүүхдүүд 3 ээлжээр хичээллэж байсан.
Харин дахин төлөвлөгдсөн болон шинээр баригдаж байсан сургуулиуд ашиглалтад орсноор манай улсад ЕБС-иудын 3 ээлжээр хичээллэдэг нөхцөлийг бүрэн халсан. Тэгвэл ирэх хичээлийн шинэ жил эхлэхэд улсын хэмжээнд 40 гаруй сургуулийн барилга, мөн 80 гаруй цэцэрлэг шинээр ашиглалтад орох юм.