2020-05-23 12:091min00

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414 км төмөр замын эхний 30 км замыг барьж дууслаа

Төмөр_зам_ТТ

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын эхний 30 километр замыг УБТЗ ХНН-ийн Зам, засварын машинт станцын дөрвөн  бригад өнөөдөр барьж дуусгажээ.

Өмнө нь буюу энэ сарын 11-ний өдөр тус төмөр замын дээд бүтцийг угсарч буй Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Зам засварын машинт станцын дөрвөн бригад эхний 21 км төмөр замыг угсарч дууссан юм.