ДЭМБ: Коронавирусийн халдвар нь Африк тивийг эдийн засгийн сүйрэлд оруулах магадлалтай

Манай дэлхий дээр ядуурал, өлсгөлөн, гэмт хэргийн гаралт бусад тивүүдээс эрс өндөр байдаг Африк тивд коронавирусийн халдвар хүрч очсон. Одоогоор “Хар тив”-ийн 53 улсад тархаад байгаагийн долоод нь 1000-аас дээш тохиолдол бүртгэгдээд байна. Гэхдээ ихэнх улсууд иргэдээ шинжилгээнд хамруулж чадахгүй байгаа тул нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийх боломжгүй гэдгээ хүлээн зөвшөөрч буй гэнэ.
Эрүүл мэндийн салбарын хөгжил дорой тус тивд жилийн дотор 10 сая хүн халдварлаж, эдийн засгийн сүйрэлд оруулах магадлалтай гэж ДЭМБ-аас дүгнэжээ.
Зөвхөн цар тахлаас болж биш, хөл хорио, хил хорионоос болж үүсэх эдийн засгийн хүндрэл, хүмүүнлэгийн хямралаас болж олон хүний амь нас үрэгдэх магадлалтай байна.