Д.Нямхүү: Таван иргэний коронавирусийн халдвар эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 20 боллоо

2020-05-15 11:351min0
5e992a49b5ddd-2

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийж байна. /2020.05.15/

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:  ХӨСҮТ-ээс таван хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Эл таван иргэний 4 нь 20-21 насны оюутан, нэг нь 50 гаруй насны эмэгтэй.  Улмаар эдгэрсэн хүний тоо 20 боллоо. Манай улсад коронавирусийн халдварын 98 тохиолдол батлагдсанаас 78 хүн эмчлүүлж байна.

Өчигдөр ОХУ-аас 200 гаруй оюутан Алтанбулаг боомтоор дамжин ирсэн. Тэднийг Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Орхон аймагт тусгаарласан. Өчигдөр Туркийн нислэгээр 179 хүн ирсэн ба тэднийг Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ-д тусгаарлажээ. Мөн 14 чиглэлийн галт тэргэнд 3520 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй гэлээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй