Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийж байна. /2020.05.15/
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 216 оронд 4.5 сая хүн өвчилсөн бол 1.7 сая хүн эдгэрч, 2.4 сая хүн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагийн дотор 94 мянган хүн шинээр халдвар авч, 5000 хүн нас барлаа. ОХУ-д 24 цагийн дотор 9974 хүн шинээр халдвар авсан байна.
Турк улсаас тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчдыг өчигдөр Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, Амар, Мичид зэрэг зочид буудалд тус тус байрлуулсан.
ОХУ-аас өчигдөр газраар 200 гаруй оюутан ирсэн бөгөөд тэднийг Орхон, Дархан—Уул, Сэлэнгэ зэрэг аймгуудын амралт сувиллын газарт тусгаарласан. Өнөөдрийн байдлаар 22 хүн гэрийн тусгаарлалтад шилжиж 1619 хүн ажиглалтад байна.