Нийтдээ 11 удаа шүүх хурал нь хойшилсон яллагдагч Б.Махбалд холбогдох шүүх хурал өнөө өглөө болж, түүнд хорих ял оноолоо. Тодруулбал, анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Махбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл /хүнийг алах/-ийн 2 дах хэсгийн 2.1 /онц, хэрцгийгээр/-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 13 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэргийн тухайд эргэн сануулбал, 2018 оны наймдугаар сард ЗТХЯ-нд хүн амины онц ноцтой хэрэг гарсан. Тодруулбал, хэлтсийн дарга Г-г газрын дарга Б.Махбал согтуурсан үедээ олон удаа өшиглөж зодож, амь насыг нь хохироосон байдаг.
Хоёр жил гаруй хугацаанд цагдан хоригдож, шалгуулсан Б.Махбал өнөөдөр хорих ялаар шийтгүүлэв. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн шүүгдэгч Б.Махбал болон түүний өмгөөлөгч нар давж заалдахаа мэдэгдлээ.