Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийж байна. /2020.05.15/
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-ээс таван хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Эл таван иргэний 4 нь 20-21 насны оюутан, нэг нь 50 гаруй насны эмэгтэй. Улмаар эдгэрсэн хүний тоо 20 боллоо. Манай улсад коронавирусийн халдварын 98 тохиолдол батлагдсанаас 78 хүн эмчлүүлж байна.
Өчигдөр ОХУ-аас 200 гаруй оюутан Алтанбулаг боомтоор дамжин ирсэн. Тэднийг Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Орхон аймагт тусгаарласан. Өчигдөр Туркийн нислэгээр 179 хүн ирсэн ба тэднийг Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ-д тусгаарлажээ. Мөн 14 чиглэлийн галт тэргэнд 3520 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй гэлээ.