С.Баярын нарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан эсэхийг шүүх хурлын тов гарлаа

2020-05-11 14:261min0
bayar-s

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баяр, Ч.Давааням нарын 8 хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо. Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар яллагдагч нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж гэм буруугийн шүүх хурлыг тавдугаар сарын 25-ны 09:00 цагт товлолоо.

Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, Ч.Давааням нарт эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй