“Эрдэнэс-Тавантолгой” компаниас 1072 хувьцааны ногдол ашиг болох 96480 төгрөгийг тавдугаар сарын 1-ээс олгох шийдвэр гаргасан билээ. 1072 хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс өмнө төрсөн шинэчлэгдсэн бүртгэлд хамрагдсан Монгол Улсын иргэн бүр эзэмшиж юм.
Эрдэнэс Тавантолгой” ХК 2019 онд 1 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж хувьцаа эзэмшигчдэдээ анх удаа нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг олгохоор болсон.
Ногдол ашгийг талаар тус компанийн хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр “Таван сарын 1-нээс хойш иргэдэд ногдол ашиг тараах ажлыг эхлүүлэх шийдвэрийг компанийн ТУЗ гаргасан. Түүнээс тавдугаар сарын 1-нээс ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлнэ гэж манай компанийн зүгээс мэдэгдээгүй” гэлээ.
Компанийн нийт хувьцааны 18.5 хувийг 2 511 818 иргэн эзэмшиж байна. Эдгээр хувьцаа эзэмшигчдэд нийт 199 тэрбум 736 сая 1090 төгрөгийн ногдол ашгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан тараах юм.
Ногдол ашиг олгуулах ажлыг “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ны зүгээс зохион байгуулж, төр засагт удаа дараа шаардлага хүргүүлж ажилласан. Үр дүнд нь өнөөдрөөс иргэдийн дансанд ногдол ашиг болох бэлэн мөнгө шилжиж эхэллээ.
М.Баяр