Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын 2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн А/80 тоот захирамжаар бэлчээр сүйтгэгч үлийн цагаан, чичүүл оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулахаар сумын Засаг даргын орлогч О.Баярсайханаар ахлуулсан, 7 хүний бүрэлдхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажиллалаа.
Уг ажлын хүрээнд сумын Засаг даргын 2020 оны 04-р сарын 08-ны өдрийн А/79 тоот захирамжаар үлийн цагаан, чичүүл оготнотой тэмцэх талбайн бэлчээрийг малаас чөлөөлөх ажлыг тухайн багийн буюу 1,2,3,4-р багийн Засаг дарга нарт үүрэг болгон, малчин өрхүүдийн иргэдэд ойлгуулан, чөлөөлүүлж, мөн үлийн цагаан болон чичүүл оготнотой микробиологийн бэлдмэл цацах аргаар тэмцэх, малчдыг уг ажилд идэвхитэй оролцуулах талаар аймаг, сумын Засаг даргын захирамжийг танилцуулан, биелэлтийг хангуулж ажиллацгаав.
Сайнцагаан сумын Наран, Тэвш, Далай, Үйзэн багийн бэлчээрийн ургамал, өвсийг сүйтгэж буй үлийн цагаан, чичүүлтэй оготнотой тэмцэх ажлыг гүйцэтгэх ажлын хэсгийн бүрэлдхүүнд оготно устгалын ажлыг хэрхэн зохион байгуулах, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг ханган, яаж ажиллах талаар сумын ХААТасгийн дарга Т.Батсайхан, Байгаль орчны улсын байцаагч Ж.Миеэсүрэн нар зааварчилгааг өгөв.
Бэлчээрийн үлийн цагаан, чичүүл оготнотой микробиологийн аргаар тэмцэх арга хэмжээний 4 хэсэгт гэрээгээр 10 хүн, 4 машинтайгаар 7-14 хоног ажиллаа. Нийт 2.5 мян. га бэлчээрт 5.0 тн бэлдмэл цацаж, оготнотой тэмцсэн ажлын явц, хяналтын цэгт гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн дундаж 78.8 %-тай байна.
Нутгийн малчид оготнын хорыг мэргэжлийн байгууллагуудаас худалдан авч цацах, утах, шувууны суудал хийх зэрэг ажлуудыг хийж байна.
– Цаашид жил болгон энэхүү арга хэмжээг орон нутагт хавар 4-5-р сард, намар 10-р сард явуулж байх шаардлагатай байна.
– Нутгийн малчид, иргэд, өөрийнхөө мал сүргийн бэлчээр, өвс, ургамлыг хамгаалах талаар санаачилгатай, идэвхтэй оролцож байхыг хүслээ.
Эх сурвалж: Дундговь аймгийн ЗДТГ