Гэр хороолол хөдөлгөөний тэргүүн Э.Бат-Үүл өнөөдөр /2020.05.11/ хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр, Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Амарбаясгалан нарыг сонгуулиар нэг тойрогт өрсөлдье хэмээлээ.
Тэрбээр хэлэхдээ “Миний бие шударга шүүхээр хэргээ шийдүүлэхээр явж байгаа. Гэтэл шүүхээс өмнө намайг яллахаар нийгмийн тархийг угааж байгаад харамсаж байна. Намайг З.Энхболдтой нэг тойрогт өрсөлдье гэж хэлснээс хойш МАН-ынхны тэр дундаа У.Хүрэлсүх, Э.Амарбаясгалан нарын дайралт хэрээс хэтэрлээ. Тэд шүүхээс намайг заналхийлж байна. Магадгүй сонгуульд оролцуулахгүйн тулд ийм явуулга хийж байхыг үгүйсгэхгүй. М.Энхсайхан сонгуульд нэр дэвших гэж байсан. Гэтэл түүнийг ямар байдалд оруулсныг та бүхэн мэдэж байгаа. Хэнийг ч ийм хувь заяа хүлээж байна, тэр дундаа намайг” гэлээ.
Түүнийг ийнхүү гүтгэх болсон шалтгаан нь гэр хорооллын дахин төлөвлөлт ажлыг гутаах гэсэн үйлдэл бөгөөд МАН сүүлийн дөрвөн жилийн турш буруу ташаа мэдээлэл өгч зогсоосон гэв.
Түүнчлэн МАН-ын дарга У.Хүрэлсүх, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарыг 2020 оны УИХ-ын сонгуулиар нийслэлд тэр тусмаа Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж, өөртэй нь өрсөлдөн, сонгогчдын шударга шүүхээр орохыг уриалсан юм.