Вьетнамын төвийг таван давхар барилга бүхий хороолол болгох үйл явц 1990 онд эхэлсэн юм. Тухайн үед ийм байрны оршин суугч, Ханойн барилгын их сургуулийн профессор Хоанг Нху Тан гэртээ маш их халууцдаг байж гэнэ. Тухайн үед хороололд нь өндөр барилга ховор байсан тул төөнөсөн халуун нарнаас хамгаалах нь зөвхөн мөрөөдөл төдий зүйл байсан юм.
Энэ үед л профессор эр нарны гэрлийг шүүж, барилгын температурыг зохицуулдгаараа алдартай хоёр ширхэг ороонго ургамал суулгахаар шийджээ. Энэ ажил ч үр дүнгээ өгч, 30 жилийн дараа ногоон ургамал эдгээр үүргээ гайхалтайгаар биелүүлээд зогсохгүй жуулчдын анхаарлыг татдаг гол газар болон хувирсан байна.
Мэдээж энэ ороонго ургамал барилга дээр ургадаггүй. Тэгвэл барилгыг эвдэх аюултай. Тиймээс Хоанг Нху Танг байрыг тойруулан модон рейк, арматур, кабель утсаар каркас босгосон байна. Ингээд ургамал ургасаар 8-9 жилийн дараа барилгыг бүхэлд нь ороожээ. Профессорын хувьд хамгийн төвөгтэй нь ногоон ургамлаа жигд тараахын туд ургалтын чиглэлийг нь тогтмол засах ажил байсан гэнэ.
Хэдийгээр энэ ургамал биеэ даан ургаж байгаа мэт боловч байнга арчлах хэрэг гарна. Тал тал тийш нь тарж ургадаг болохоор Хоанг сард хоёр удаа өөрийн зохион бүтээсэн тусгай төхөөрөмжөөр тайрч янзалдаг байна.
“Энэ ургамал шумуул дууддаг гэж ярьдаг. Гэхдээ харин ч эсрэгээрээ ийм хамгаалалттай байхад шумуул үргээд зогсохгүй агаар цэвэр, сэрүүн байдаг. Хотынхоо төв хэсэгт байгальтайгаа ойр амьдрах сайхан боломжтой болдог” хэмээн Хоанг Нху Тан ярьжээ.
Эх сурвалж: life.ru Марта